2012-03-22
Хүүхэд хүмүүжүүлэх аргаас
|
|
Огноо: 2011-03-22 |
|
• Хүүхдээ байнга баярлуулж байгаарай. • Хүүхэдтэйгээ маш элэгсэг дотно анхаарал халамжтай харилцах хэрэгтэй. • Хүүхдийн асуултанд анхааралтай хандаж аль болохоор хариулт өгч байхыг хичээгээрэй. • Хүүхдийн тавьсан асуултыг байнга сайшааж дэмжиж байх ёстой. • Хэрэгтэй хэрэггүй юм хамж хүүхдийг ядартал нь нуршсанаас оновчтой хэдэн үгээр эмх цэгцтэй ярьж ойлгуулаарай. • Хүүхдээсээ юм асуухдаа “эхлээд энэ юу вэ? хэн вэ гэж асуугаад дараа нь яагаад юуны учир вэ гэдэг дарааллыг баримтлаарай. • Хүүхдийн тань санаа бодол , сэтгэхүйг хөгжүүлэх өргөн бололцоо олгодог сониуч зан, бүтээлч дүрслэн бодох чадварыг байнга дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. • Хүүхдийн оргилсон хүсэл тэмүүллийг байнга дэмж чи боль цаашаа битгий саад болоод бай гэх мэтээр урмыг нь бүү хугал. • Хүүхэд өөрийн оршин суудаг ,газрын хаяг , эцэг эхийн хаана юу хийдэг талаар мэдэхэд нь туслаарай. • Хүүхдээ ямар юманд илүү сонирхолтой юунд сэтгэл нь татагдаж байгааг таньж тэрхүү авъяас сонирхлыг нь багаас нь хөгжүүлэх нь зүйтэй. |
Сэтгэгдэл бичих